Бидний тухай
Great Western Egret (GWE) ХХК
GWE LLC (Great Western Egret) ХХК нь 2022 онд үүсгэн хотод байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид хамгийн шилдэг дижитал төхөөрөмж, IoT шийдэл болон өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан ухаалаг хэрэгслүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд таниулан хүргэсээр байна.
Манай компани Momax (Хонг Конг), ESR Tech, Voniko Batteries, JoyPlus, Ldino зэрэг олон улсын нэр хүндтэй брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, Apple экосистемийн ухаалаг дагалдах хэрэгсэл болон ахуйн хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг (цэвэрлэгээний хэрэгсэл, нэг удаагийн хэрэглээний бараа зэрэг) импортлон борлуулж байна.
Манай албан ёсны Pop-up дэлгүүр Соёолж их дэлгүүрийн 3-р давхарт байрладаг бөгөөд үүнээс гадна Momax.mn болон Shoppy.mn, Cases.mn онлайн платформоор дамжуулан манай бараа, бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.
Түүнчлэн бид улс даяарх 200 гаруй худалдааны төв, сүлжээ дэлгүүр, супермаркетуудаар дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Технологийн салбараас гадна GWE нь амьдралын хэв маягийг баяжуулах зорилготой Spark Coffee төслийг эхлүүлж, чанартай кофе ундаагаар дамжуулан хүмүүсийг ойртуулан холбох шинэ орон зайг бүрдүүлж байна.
Бидний эрхэм зорилго: Монголынхоо хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд инноваци, чанар, ухаалаг шийдлийг нэвтрүүлэх.

